Бүтээлийн тухай
Энэхүү толь нь 39 мянга орчим үндэс үгтэй бөгөөд үйл үндэс бүрээс ядаж 4 нэр үг үүснэ гэвэл нийт 217 мянган үүсмэл нэр үг, 408 мянган үүсмэл үйл үг, тэдгээрийн хувилал болох хамгийн багадаа 250 сая үгийн сантай.
Монгол үгийн алдаа шалгах толийг 2001 оноос эхлэн өдийг хүртэлх 10,000 цагийн турш дараах толиудыг ашиглан хөгжүүлж ирлээ:
- Монгол хэлний товч тайлбар толь
- Монгол бичгийн хадмал толь
- Монгол хэлний хадмал толь
- Монгол үсгийн дүрмийн толь
- Монгол хэлний их тайлбар толь
- Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь
Толиудын үгийн тоо | Үндэс үгийн тоо | Хэв/байдлын нөхцөлтэйгөөр |
---|---|---|
Монгол хэлний товч тайлбар толь | 17,000 | 30,000 |
Монгол үсгийн дүрмийн толь | 18,000 | 31,000 |
Монгол бичгийн хадмал толь | 27,000 | 34,400 |
Монгол хэлний хадмал толь | 39,300 | 50,000 |
Монгол хэлний их тайлбар толь | 41,000 | 52,400 (< 60,000) |
Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь | 31,100 (< 38,000) | 56,000 |
Монгол үгийн алдаа шалгах толь | 39,000 | 442,775 |
< ижил бичлэгтэй ондоо утгатай болон давхцаж орсон үгс
Тольд зөвхөн түгээмэл ашиглагддаг гадаад (орос, хятад, төвд, санскрит) үгсийг оруулсан болно.
- Firefox интернет хөтөч дээр ашиглах
- LibreOffice баримт бичиг боловсруулагч дээр ашиглах
- Sublime Text код засварлагч дээр ашиглах
- TeXstudio засварлагч дээр ашиглах
- Adobe InDesign хэвлэлийн эх бэлтгэгч дээр ашиглах
- Thunderbird захидал боловсруулагч дээр ашиглах
- SeaMonkey захидал боловсруулагч интернет хөтөч дээр ашиглах
- Emacs код засварлагч дээр ашиглах
Тольд орсон зарим үгсийн бичлэгийн талаар
Эрдэмтэн Ц. Дамдинсүрэн нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-оос ялгаатай орсон монгол үгсийг жагсаавал:
Хуучин хувилбар | Шинэчилсэн хувилбар |
---|---|
аальгүйт | аальгүйд |
дугаргий | - |
дүрсгүйт | дүрсгүйд |
нэгбүр | - |
саваагүйт | саваагүйд |
товъёг | товьёг |
товъёгло | товьёгло |
тусбүр | - |
хойхно | хойхон |
хүннүү | хүннү |
цаахна | цаахан |
эвгүйт | эвгүйд |
Ашиглах заавар
Уг толь нь юникод (UTF-8) стандартад нийцүүлэн бүтээгдсэн тул толийг ашиглахдаа Windows/Mac OS/Linux үйлдлийн системүүдэд дагалдаж ирэх монгол кирилл үсгийн гарын үндсэн драйверыг ашиглахыг зөвлөж байна.
Учир нь гарын үндсэн бус зарим драйверууд хэдийгээр юникод стандартыг хангах боловч өүйё
үсгүүдийн кодууд нь тогтсон стандартаас зөрөөтэй байдаг тул таны оруулсан үг зөв мэт харагдах авч алдаанд тооцогдох болно.
Уг толь нь hunspell алдаа шалгагчийн 1.3.3-аас хойших хувилбаруудад ажиллана.
Firefox болон LibreOffice дээр түгээмэл ашиглагдаж байгаа төдийгүй үгийн алдаа шалгагч программ болох hunspell дэмждэг дурын программд энэхүү толийг ашиглаж боломжтой. Hunspell дэмждэг зарим программаас дурдвал:
- .NET
- Chrome
- Chromium
- Emacs
- Firefox
- gedit
- Illustrator
- InDesign
- Inkscape
- JetBrains editors (IntelliJ IDEA, PyCharm, CLion, WebStorm, TeXiFy IDEA, ….)
- Kile
- LibreOffice
- LyX
- Notepad++
- OpenOffice
- Opera
- QuarkXPress
- Scribus
- SDL Trados
- SeaMonkey
- Sublime Text
- Texmaker
- TeXnicCenter
- TeXstudio
- TeXworks
- Thunderbird
- WinShell
Интернет хөтөч болох Firefox
, баримт боловсруулагч LibreOffice
, код засварлагч Sublime Text
, хэвлэлийн эх бэлтгэгч Adobe InDesign
болон LaTeX файл засварлагч TeXstudio
программуудад энэхүү толийг хэрхэн ашиглахыг үзүүлье.
Firefox интернет хөтөч дээр ашиглах
Firefox интернет хөтчид монгол үгийн алдаа шалгагчийг дараах байдлаар идэвхжүүлнэ.
-
firefox.com хаягаар хандаж интернет хөтчөө татан авч суулгана.
- Үүний дараа алдаа шалгах толио татаж авна. Ингэхдээ дараах 2 төрлийн аргын аль нэгийг ашиглаарай:
- https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/dict-mn/ хаягаар хандах
- Эсвэл хөтчийнхөө
Add-ons
цэсийг сонгоод хайх талбартмонгол
хэмээн бичиж хайгаарай
-
Ийнхүү нээгдэх хуудаснаас
+ Add to Firefox
гэсэн товчлуурыг дарж суулгах хүсэлт илгээнэ.
-
Ингэхэд хөтчийн дээд талд гарч ирэх жижиг цонхноос
Add
гэсэн товчийг дарж суулгана.
-
Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
- Одоо бичих талбарт оруулсан бичвэрийн тань алдаа шалгагдах болно.
LibreOffice баримт бичиг боловсруулагч дээр ашиглах
Бичиг баримт боловсруулагч программд монгол үгийн алдаа шалгахын тулд дараах зааврыг дагаарай.
-
https://www.libreoffice.org хаяг уруу орж программаа татаж авч суулгана.
- Үүний дараа dict-mn.oxt файлаа татаж авна. Эсвэл
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
Extensions
товчийг сонгоод (5-р алхамд үзүүлсэн зураг) - нээгдэх хуудаснаас
mongolian
хэмээн хайж толио татаж авна.
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
-
Татаж авсан файлаа ажиллуулж, суулгана.
-
Суулгасны дараа
Close
товчийг дараадRestart Now
товчийг бас дарж программаа дахин эхлүүлээрэй.
-
Ийнхүү программ дахин нээгдэх үед
Writer Document
товчийг сонгоно
- Монгол үгийн алдаа шалгагчийг үндсэн шалгагч болгохын тулд
LibreOffice > Preferences...
(Mac OS) эсвэлTools > Options...
(Windows) цэсийг сонгоод- Доорх зурагт үзүүлсэнчлэн
Language Settings > Languages
гэж ороод Default Languages for Documents
доторWestern: Mongolian Cyrillic
гэж сонгоодOK
товчийг дарна
- Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
LibreOffice тольд шинэ үг нэмэх
LibreOffice 6.0 хувилбараас эхлэн хэрэглэгч тольд шинэ үндэс үгийг хувиллын хамтаар оруулах боломжтой болсон юм. Үүнийг хэрхэн хийхийг үзүүлье.
-
Алдаатай үг дээр хулганынхаа баруун товчийг дарж жижиг цонхыг нээнэ. Уг жижиг цонхноос
Spelling...
гэдгийг сонгоно.
-
Улмаар нээгдэх жижиг цонхноос
Options...
товчийг дарж дахин жижиг цонх нээнэ
-
Одоо
New
товчийг дарж шинэ толь үүсгэнэ
-
Name
гэдэгт дурын нэр өгнө,Language
гэдэгтMongolian Cyrillic
гэж сонгоодOK
товч дараад сая үүсгэсэн толиоEdit
хийнэ
-
Нээгдэх цонхны
Word
нүдэнд оруулахыг хүссэн үгийн үндсийг (хэрэв үйл үг бол үйлт нэрийн “х”-гүй төлөвийг оруулна:оруул
,,оруулах
оруулчих
),Grammar By
нүдэнд тольд буй гэхдээ оруулах үгтэй хувилал төстэй үгийг бичнэ
-
Дээрх жишээнд
уусгалт
ньуусалт
,геоэкологи
ньэкологи
хэмээх үгүүдтэй хувиллын хувьд дүйх юм. Ийнхүүуусгалт
гэсэн үгийн бүх хувиллууд (уусгалтын
,уусгалтыг
,уусгалтад
, …) тольд орлоо.
Sublime Text код засварлагч дээр ашиглах
- Sublime Text татан авч суулгана.
Preferences > Package Control
гэж ороодPackage Control: Install Package
гэж сонгоно.- Улмаар гарч ирэх цонхонд
mongolian
гэж хайгаадLanguage - Mongolian
багцыг сонгоно. Sublime Text
программын баруун доод хэсэгт суулгаж буй мэдээлэл гарах бөгөөд монгол хэлний багцыг суулгаж дуусмагцView > Spell Check
гэдгийг идэвхжүүлнэ.View > Dictionary > Language - Mongolian > mn_MN
гэдгийг сонгоно.- Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
TeXstudio засварлагч дээр ашиглах
-
TeXstudio программаа татаж аваад суулгана.
-
Толио эндээс татаж аваад дурын газраа шинэ хавтас үүсгэн задална.
- Программаа нээгээд
Preferences... > Language Checking
(Mac OS) эсвэлOptions > Configure TeXstudio > Language Checking
(Windows) гэж ороод Spelling Dictionary Directories:
гэдэгт задалж хуулсан хавтсаа зааж өгөөд (Windows системийн хувьд толиоProgram Files > texstudio > dictionaries
гэсэн хавтаст хуулсан бол энэ тохиргоог хийхгүй)-
Default Language
гэдэгтmn_MN
гэдгийг сонгож өгнө.
- Ийнхүү ашиглахад бэлэн болов.
Adobe InDesign хэвлэлийн эх бэлтгэгч дээр ашиглах
-
Толио эндээс татаж авна.
-
Татаж авсан zip файлаа
mn_MN
хавтаст задалж хуулна. -
Татаж авсан файлаа
Program Files > Adobe > Adobe InDesign 2021 > Resources > Dictionaries > LILO > Linguistics > Providers > Plugins2 > AdobeHunspellPlugin
хавтас уруу орно. -
Одоо хуулагдсан
mn_MN
хавтсааDictionaries
хавтаст буулгана. -
Дараа нь
Info.plist
файл нээгээдSpellingService, HyphenationService, UserDictionaryService
хэсэг тус бүрд<string>mn_MN</string>
гэсэн мөрийг нэмж оруулна. -
Программаа нээж, бичих талбар үүсгэнэ.
-
Ингэхэд баруун талд байрлах
Properties
цэсэд шинээрParagraph Styles
үүсгэнэ. -
Дараа нь шинээр үүсгэсэн загвараа засварлана.
-
Ийнхүү шинээр нээгдэх цонхны
Advanced Character Formats
талбарыг сонгоодLanguage
хэсэгтMongolian
хэмээн сонгож хадгалаад цонхоо хаана. -
Одоо бичвэр оруулан шалгахдаа
Dynamic Spelling
идэвхжүүлнэ. Ингэхийн тулд хулганынхаа баруун товчийг дараадSpelling > Dynamic Spelling
хэсгийг сонгоно. -
Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
Thunderbird имэйл боловсруулагч программ дээр ашиглах
- Программаа нээж,
Tools > Add-ons
гэж ороод хайх талбартmongolian
хэмээн хайна. - Хайлтад гарч ирэх
Mongolian Spellchecking Dictionary
гэдгийн хажууд байрлахAdd to Thunderbird
товчийг дарна. - Улмаар баруун дээд буланд гарч ирэх цонхноос
Add
товчийг дарж толио суулгана. - Захидал бичих талбарт хулганынхаа баруун товчийг дарж
Languages > Mongolian
хэмээн сонгоно. - Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
SeaMonkey имэйл боловсруулагч интернет хөтөч дээр ашиглах
- Программаа нээж,
Tools > Add-ons Manager
гэж орно. - Улмаар
Get Add-ons
гэж ороод баруун талд байрлахBrowse all add-ons >
гэсэн товчийг дарна. - Гарч ирэх цонхны хайлтын талбарт
mongolian
хэмээн бичихэд санал болгохMongolian Spellchecking Dictionary
гэснийг сонгоно. - Ийнхүү
Add to SeaMonkey
товчийг дарна. - Улмаар гарч ирэх цонхноос
Install Now
товчийг дарж толио суулгана. - Бичих талбарт хулганынхаа баруун товчийг дарж
Languages > Mongolian
хэмээн сонгоно. - Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
Emacs код засварлагч дээр ашиглах
Emacs программ дээр монгол үгийн алдаа шалгагч программыг идэвхжүүлэхийн тулд дараах тохиргоог хийнэ.
~/.emacs
буюу~/.emacs.d/init.el
тохиргооны файлаа нээнэ.- Дараах кодыг оруулна: англи болон монгол үгийн алдааг зэрэг шалгахаар
~/Library/Spelling
хавтаст mn_MN болон en-GB толиудыг хуулсан байгаа гэж ойлгоё. Тэгвэл
(with-eval-after-load "ispell"
(setenv "DICPATH" "~/Library/Spelling")
(setenv "LANG" "mn_MN")
(setq ispell-program-name "/usr/local/bin/hunspell")
(setq ispell-dictionary "mn_MN,en-GB")
(setq ispell-personal-dictionary "~/.hunspell_personal")
(ispell-set-spellchecker-params)
(ispell-hunspell-add-multi-dic "mn_MN,en-GB"))
Ийнхүү программ дахин ачаалмагц алдаа шалгахад бэлэн болно. Алдаа шалгагчийг tex
файл нээгдэхэд автоматаар ачаалдгаар тохируулж болно, эсвэл M-x flyspell-mode
хэмээн идэвхжүүлж болно.